Хөрөнгө гаргах тухай

2013-11-22 00:00:00
2013 оны 11 сарын 22 өдөр                                           дугаар А/1018                                                  Улаанбаатар хот
 
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.6-ийн “З” заалт, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 24-нөөс 27-ны хооронд Бүгд Найрамдах Сингапур Улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч орсон тул айлчлалтай холбогдуулан гарах 6.975.800 /Зургаан сая есөн зуун далан таван мянга найман зуу/ төгрөг, 1.950 /Нэг мянга есөн зуун тавь/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                 Н.БАТАА