Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай

2013-11-22 00:00:00
2013 оны 11 сарын 22 өдөр                                             дугаар А/1017                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Вилмар” ХХК-д 652 м2 газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар, “Батсервис” ХХК-д 916 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар тус тус 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан хоёр аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ