Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-11-22 00:00:00
2013 оны 11 сарын 22 өдөр                                               дугаар А/1016                                       Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1. Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 8А байрны урд талд хүүхдийн тоглоомын талбай дээр газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжийн иргэн Д.Алтан-Очирт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хураан авч, гэрээг цуцлан, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
                                         
                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ