Хөрөнгө бүртгэх тухай

2013-11-20 00:00:00
2013 оны 11 сарын 20 өдөр                                            дугаар А/1014                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “б”, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны “Хөрөнгө бүртгэх тухай” 130 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан нийт 10 975 666 470 /арван тэрбум есөн зуун далан таван сая зургаан зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан/ төгрөгийн өртөг бүхий 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын данс бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
           
2. Хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /Ц.Отгонбат/-т үүрэг болгосугай.
           
3.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
           
 
 
                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ