Албан тушаал бууруулах тухай

2013-11-11 00:00:00
2013 оны 11 сарын 11 өдөр                                            дугаар Б/121                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 17.3, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаалыг зөрчсөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг Авлигатай тэмцэх газрын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/7034, 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/8470 дугаар албан бичгийн дагуу албан тушаал бууруулж, 111 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.
 
2.С.Энхтуяаг албан тушаал бууруулсантай холбогдуулан Төрийн Үйлчилгээний албан тушаалаар хангах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад үүрэг болгосугай.
 
3.С.Энхтуяагийн ажилласан хугацааны цалин болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг 111 дүгээр сургуулийн нягтлан бодогч Г.Гэрэлмаад зөвшөөрсүгэй.
 
4.Тус сургуулийн захирлын ажлыг хүлээлцүүлэх, сонгон шалгаруулалтын дүн гартал удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т даалгасугай.
 
5.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Боловсролын газрын даргын  2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “С.Энхтуяад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/97 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 
 
6.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ