Нөхөх олговор олгох тухай

2013-11-15 00:00:00
2013 оны 11 сарын 15 өдөр                                                  дугаар А/999                                        Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 43 дугаар зүйлийн 43.2, 43.4,  Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.3, 32.5.1, 32.5.2, 32.6, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/161 дүгээр захирамжаар улсын   төсвийн   хөрөнгөөр 39 дүгээр сургуулийн зүүн урд уулзвараас “Хүчит шонхор” захын эцсийн буудал хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст орсон  Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын төсвийг хавсралтаар баталсугай.
               
2. Хавсралтад дурьдсан 3 иргэнд олгох 184139962 /нэг зуун наян дөрвөн сая нэг зуун гучин есөн мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2013 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3. Иргэдийн эзэмшил, өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
           
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.
                                                                                     
 
 
                       
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ