Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-11-15 00:00:00
2013 оны 11 сарын 15 өдөр                                              дугаар А/998                                            Улаанбаатар хот
 
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Иргэн В. Өлзийбаярт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Их хуралдай зоогийн газрын хойд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 500 м2 газрыг нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд эзэмшүүлсэн, иргэн В.Өлзийбаяр нь тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй  тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар захирамжийн иргэн В.Өлзийбаярт холбогдох заалтыг хүчингүй болгосугай.
 
2. Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
               БӨГӨӨД УЛААНБААТАР
               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ