Газар эзэмших эрх олгох тухай

2013-11-13 00:00:00
2013 оны 11 сарын 13 өдөр                                            дугаар А/993                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Техникийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан 2 барилга байгууламжийн газрын байршил, хэмжээ, зориулалтыг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. Үүнд:  
 
1.1. Нийслэлийн Боловсролын газарт 640 хүүхдийн суудалтай сургуулийн газрын зориулалтаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт дэвсгэрт Городокийн орон сууцны хороололд “Чандмань” цогцолбор сургуулийн зүүн талд байршуулан 1.26 га
 
1.2. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Үерийн далан сувгийн барилга байгууламжийн газрын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 10.35 га 
 
2. Дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Хөрөнгө оруулалтын газар /Л.нарантуяа/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
                                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ