Үүрэг даалгавар

2013-11-13 00:00:00
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2013 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ НАРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
НЭГ. “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн бэлтгэл хангах, зохион байгуулах, дүнг нэгтгэн гаргах чиг үүрэгтэйгээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 2013 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд хороодод ажиллах.
 
ХОЁР. Нийслэлийн 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэн батлахтай холбогдуулан “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн үеэр болон санал авах хуудсаар иргэдийн өгсөн санал, шийдвэрлэх асуудлуудыг нийслэл, дүүргийн ЗДТГ нэгтгэн гаргах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд тус тусын чиглэлээр хэрэгжүүлж ажиллах, иргэдэд хариу өгөх.
 
ГУРАВ. Дүүргүүдийн ЗДТГ хороодын хэлэлцүүлгийн тайланг батлагдсан удирдамжийн дагуу нэгтгэж, нийслэлийн ЗДТГ-т энэ сарын 13-ны дотор ирүүлсэн байх.
 
ДӨРӨВ. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс дүүргүүдээс ирүүлсэн тайланг нэгтгэн, хэлэлцүүлгийн болон санал асуулгын дүнг нийслэлийн 2014 оны төсөвт оруулах саналыг боловсруулж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх.

ТАВ. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс “Иргэний оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлгийн дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг тусган нийслэлийн 2014 оны төсвийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанд 2013 оны 11 дүгээр сарын 18-нд багтаан өргөн барихаар бэлтгэх
        
           
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
                                      ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС