Тендерийн хэмнэлт зарцуулах тухай

2013-11-11 00:00:00
2013 оны 11 сарын 11 өдөр                                              дугаар А/992                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, 58 дугаар зүйлийн 58.1.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Баянгол дүүргийн нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засварын ажлын тендер шалгаруулалтын хэмнэлт 380,0 /гурван зуун наян/ сая төгрөгөөр хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т тус тус даалгасугай.
     
 
 
 
                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ