Нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулна

2013-11-11 00:00:00
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 сарын 08-ны өдөр болж, хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 4 дүгээр хуралдааныг 11 сарын 14-ний өдөр хуралдуулж, хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргалаа.  УИХ-ын намрын чуулганы 2013 оны 10 дугаар сарын 25– ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан бөгөөд үүний дагуу нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулахаар болж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.