“Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай

2013-11-07 00:00:00
2013 оны 11 сарын 07 өдөр                                             дугаар А/989                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “б”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны “Ахмадын хотхон-1”  орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 94 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1. “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог хавсралтаар баталсугай.                  
 
2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай 94 дүгээр тогтоолоор батлагдсан байгууллагын дүрэмд нийцүүлэн газрыг Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авах, дотоод журмыг боловсруулан батлах, орон тоонд багтаан ажиллагсдыг томилох, нийт ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах, цалин нэмэгдлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу тогтоон, Нийслэлийн өмчийн  харилцааны газартай контракт гэрээ байгуулан ажиллахыг “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Ц.Отгонбат/-т үүрэг болгосугай.
 
3. “Ахмадын хотхон-1” –ийг Нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т, үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахыг “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Ц.Отгонбат/-т тус тус даалгасугай.
 
4. Дээрх захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын  газар
/Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ