Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад явуулах тухай

2013-11-07 00:00:00
2013 оны 11 сарын 07 өдөр                                           дугаар А/988                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “3”,  29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн  41.2.1 дэхь хэсгийг тус тус   үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ
 
1. Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагуудын дэлхийн холбоо, БНСВУ-ын Хөдөлмөрийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний үзүүлж буй үр нөлөө” сэдэвт олон улсын бага хуралд оролцуулахаар Тамгын газрын Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ганцэцэгийг  2013 оны 11 дүгээр сарын 19-нөөс 22-ны  хооронд Вьетнам улсад  явуулсугай.
 
2. Д.Ганцэцэгийн холбогдох зардал болох 2 601 400 /хоёр сая зургаан зуун нэг мянга дөрвөн зуун/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Бага хуралд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Д.Ганцэцэгт үүрэг болгосугай.
 
 
 
 
 
 
                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ