Орбит, Баянхошуу, Зүүн салаанаас 36-р сургууль хүртэл сурагчдын автобус үйлчилнэ

2013-11-08 00:00:00
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн юм. Эхний ээлжид Нарангийн голоос СХД-ийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэхээр их багтаамжийн автосбуыг тусгай маршрутаар  явуулсан бол энэ сарын 11-нээс эхлэн дахин 3 чиглэлд хүүхдийн автосус явуулахаар боллоо. Тодруулбал, Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн 4 чиглэлээс 36-р дунд сургууль хүртэл зөвхөн сурагчдад үйлчлэх автобус явах бөгөөд энэ чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22  сургуулийн сурагчид тусгай маршрутын автобусаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. Хүүхдийн автобусны үйлчилгээнд  Цахилгаан тээвэр ОНӨҮГ, Тэнүүн Огоо ХХК,  “Автобуснэг” ОНӨҮГ, Автобуснэгдэл ХХК зэрэг аж ахуй нэгжүүд их багтаамжийн автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.