“Боловсруулсан түлшийг борлуулалтын цэгт хүргэх ажил”

2013-11-07 00:00:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
             Огноо : 2013.11.07
 
            Тендер шалгаруулалтын нэр: “Боловсруулсан түлшийг борлуулалтын цэгт хүргэх ажил”
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0384
 
            Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Боловсруулсан түлшийг борлуулалтын цэгт хүргэх ажил/-ыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээгээр ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
            Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 [ зуун мянга ] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
            Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
            Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 170 сая төгрөгөөс багагүй байна. 
            Хүчин чадал: Боловсруулсан түлш тээвэрлэх хүчин чадал 1 сарын хугацаанд 1000-2000 тонн түлшийг ачиж, тээвэрлэн буулгаж, өрж хураах чадвартай байх ба  1 өдөрт 15 машинаар боловсруулсан түлш зөөж буулгах хүчин чадалтай байна. Тухайн үеийн түлшний нөөц, нийлүүлэлтээс хамаарч харилцан адилгүй байна.
            Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулсан байх
 
                  Тендерийн хамт  5 600 000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   Энэхүү тендерийн баталгаа нь 2014 оны 01-р сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй байна. 
                  Тендерийг 2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн Улаанбаатарын цагаар 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн Улаанбаатарын цагаар 10 цаг 30 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэйдүүрэг,  Багатойруу 15, Самбуугийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны IV байрны 10 давхар, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар,
1011 тоот

Утас: 75757805 Мэргэжилтэн Г.Тэмүүжин