Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хотын баруун хэсгийн хөрсний усны түвшин доошлуулах насос станцын шинэчлэлтийн ажил

2013-10-31 00:00:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
                 Огноо: 2013-10-31
                 Тендер шалгаруулалтын нэр: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хотын баруун хэсгийн  хөрсний усны түвшин доошлуулах насос станцын шинэчлэлтийн ажил
                 Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0410
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хотын баруун хэсгийн хөрсний усны түвшин доошлуулах насос станцын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаана.  
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:      
        Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 онуудад гүйцэтгэсэн нийт ажлуудын дундаж борлуулалтын орлогын хэмжээ нь: 750,000,000 /Долоон зуун тавин сая/ төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
300,000,000 /Гурван зуун сая/ төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:            
Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Сүүлийн 2 жил буюу  2011, 2012 онуудад доод тал нь нэг удаа энэхүү гэрээтэй ижил төстэй 400,000,000 /Дөрвөн зуун сая/ төгрөгөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх:  Шаардлагатай.
1 дүгээр хувилбар
          2.2.1- Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажил эрхлэх
2.2.3 - Ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажил эрхлэх
03.2.1-/Эрдэс баялаг, эрчим хүчний яамны тусгай зөвшөөрөл/ - 0.4-10кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдтэй байна.
/Дээрх 3 тусгай зөвшөөрлүүд хамтдаа байх шаардлагатай/
2 дугаар хувилбар
2.3.3       - Усан цахилгаан станцын барилга байгууламжийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл /Дангаараа байж болно/   
Тендерийн хамт 9,406,618 /Есөн сая дөрвөн зуун зургаан мянга зургаан зуун арван найм/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 11 цаг 00 минут болон түүнээс өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 11 цаг  30 минутанд  нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох  эрхгүй. Дотоодын давуу эрхийн зөрүү  тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн С. Оюунчимэг, утас: 75757804, 96664427