97 дугаар сургуулийн спортын талбайг тохижуулж байна

2021-10-12 15:30:16

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн биеийн тамир, спортын талбайг тохижуулж байна. Уг талбайг  олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайтай болгон тохижуулж байгаа юм.

Иргэдийн амьдрах тав тухтай орчныг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3393 ам метр талбайд тохижилт хийж буй. Тохижилтын ажлын хүрээнд талбайг стандартад нийцсэн хиймэл зүлгээр бүрж, хөнгөн атлетикийн талбай, PP материалын дэвсгэртэй сагсан бөмбөгийн талбай хийж, амарч суух сандал, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж зэргийг суурилуулж байна. Тохижилтыг “Тэнгисийн шүр” ХХК гүйцэтгэж байгаа юм.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС