Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх тухай

2021-08-27 17:00:13

2021 оны 08 сарын 27-ны өдөр                               Дугаар А/658                                                      Улаанбаатар

 

 

 

  

 

 

Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар

барилга түрээслэх тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.5 “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 183 дугаар       тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/296 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлж байгаа болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/296 дугаар тушаалын хавсралтаар баталсан сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг сургалтын зориулалтаар ашиглах боломжтой барилга эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль, журмын хүрээнд түрээсийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосугай.

 

         2.Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах ажилд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т үүрэг болгосугай.

 

          3.Сургууль, цэцэрлэгийн барилга, орчны эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллах талаар дүүргийн хэмжээнд тусгайлсан төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэл, үр дүнг хагас жил тутам тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

      4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                                           Д.СУМЪЯАБАЗАР