Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

2021-09-07 16:23:49

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2013 оны 7/29, 2014 оны 19/23, 2015 оны 12/43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.  Үүнд:

БАГЦ

БАЙРШИЛ

1

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Г” хэсэгчилсэн талбай ГХ_БЗД-03 багцын 32.8 га

2

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ж”  хэсэгчилсэн талбай ГХ_БЗД-08 багцын 15.1 га

3

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ш”  хэсэгчилсэн талбай ГХДТ-2019/12 багцын 11.6 га

4

Нийслэлийн Багануур дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Залуус хороолол “А” хэсэгчилсэн талбай ГХГДТБТ-09/2020 багцын 30.27 га

 

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ.ОСДБГазар 100200051029 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг тодорхой бичнэ. 

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09.00-10.00 цагийн хооронд Орон сууцны дэд бүтцийн газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэст /“Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 10:20 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,

Амарын гудамж, “Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоот,

Утас: 7011-0733 /ажлын цагаар/,

Вэб сайт: www.hia.ub.gov.mn

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗАР