Зөвлөх үйлчилгээний ажилд хамтран ажиллахыг урьж байна

2021-08-30 14:16:52

Систем шинжилгээний зөвлөх

Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн сургалтын систем буюу е-learning платформ хөгжүүлэх, нутагшуулах болон гуравдагч системд интеграци хийх төсөлд бизнес болон систем шинжилгээ хийх зөвлөх үйлчилгээний ажилд хамтран ажиллахыг урьж байна. 

Зорилго: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөр болон Хотын засаглалыг сайжруулах төслийн Үр дүн 1 (нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд цахим сургалт, түүний хэрэглэгдэхүүн зэрэг сургалтын шинэлэг арга зүйг нэвтрүүлэх)-тэй хамааралтай байна. Гүйцэтгэгч нь Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн сургалтын систем буюу е-learning платформ хөгжүүлэх, нутагшуулах болон гуравдагч системд интеграци хийх төсөлд бизнес болон систем шинжилгээ хийнэ.

Үндсэн үүрэг

  • Анхан шатны бизнес шинжилгээ хийх, бичиг баримт боловсруулах
  • Системийн шинжилгээ хийх, дагалдах бичиг баримт мэргэжлийн түвшинд боловсруулах
  • Гуравдагч системийн техникийн боломж болон баримтжуулалт судлах
  • Төслийн төлөвлөгөө гаргахад хамтран ажиллах
  • Төслийн хөгжүүлэлтийн багтай хамтран ажиллах, хяналт тавих
  • Төслийн явцын, гүйцэтгэлийн тайлан бэлтгэх
  • Төслийн тестийн багийг удирдах
  • Төслийг хүлээж авах

Бусад

  • Захиалагч тал (Product owner), Эцсийн хэрэглэгч (customer), хөгжүүлэлтийн багийг холбох
  • Системийн төлөвлөлт, хөгжүүлэлт, тест, баримтжуулалт, арчилгаа гм зүйлс дээр тулгарч байгаа асуудлыг илрүүлэх

ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  • Мэдээллийн технологи, мэдээллийн системийн инженер, программ хангамж эсвэл өгөгдлийн сангийн удирдлага чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Анхан шатны бизнес шинжилгээ хийх чадвартай
  • Мэргэжлийн түвшинд системийн шинжилгээ хийх чадвар, туршлагатай
  • Веб программын хөгжүүлэлтийн бичиг баримт боловсруулах, баримтжуулах туршлагатай
  • Мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх

Уг зөвлөх үйлчилгээний ажлыг сонирхсон байгууллага, хуулийн этгээд хувь хүн нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө narmandakh.sh@trc-ulaanbaatar.edu.mn  хаягаар

  • CV буюу анкет
  • Дипломын хуулбар
  • Гүйцэтгэж байсан ажлуудын жишээ материалаа илгээнэ үү. Асууж тодруулах зүйл байвал +976 8686-2256 дугаарт холбогдоно уу.

Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллага, хуулийн этгээдүүдтэй холбогдохыг анхаарна уу.

НЗДТГ-ЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ