“Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2021-05-13 17:41:20

Баянхошуу бизнес инкубатор төвийн дэргэдэх Бизнес инкубатор хөтөлбөр нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, компани, иргэнийг ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон бойжуулна.

Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага

1.Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод болон гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх;

2.Инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаандаа мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх;

3.Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдал.

Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Тавдугаар сарын 12-22-ны 18:00 цаг хүртэл материалыг хүлээн авна.

Цахимаар бүртгүүлэх: http://bit.ly/36HLBSs

Холбогдох утас: 70111299, 95563051

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР