Дархлаажуулалтад 139636 хүнийг хамруулаад байна

2021-03-17 16:25:36

Нийслэлийн иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлснээс хойш өчигдөр 20:00 цагийн байдлаар нийт 139636 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа. Дархлаажуулалтын ажлыг 670 гаруй эмч, эмнэлгийн ажилтны бүрэлдэхүүнтэй 100 орчим баг өдөр бүр хийж гүйцэтгэж байгаа юм. Иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг өдөр өдрөөр төлөвлөн зорилтот бүлгийг хамруулан ажиллаж байна.

Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллагын ажилчдыг хамруулж байгаа. Эхний ээлжинд хамрагдах зорилтот бүлгээс батлан хамгаалахын 7461, цагдаа, хүчний байгууллагын 2058, үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын 16 мянган ажилтан, албан хаагч зэрэг нийт 139636 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Дүүрэг

Хамрагдах иргэдийн тоо

Хамрагдсан иргэдийн тоо

1

Багануур

10138

3890

2

Багахангай

1251

510

3

Баянгол

58690

24060

4

Баянзүрх

74521

36879

5

Налайх

15638

5016

6

Сонгинохайрхан

38976

15599

7

Сүхбаатар

31753

18051

8

Хан-Уул

53183

18280

9

Чингэлтэй

45107

17361

Нийт дүн

329257

139646

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС