Газар эзэмших эрх олгох тухай

2020-05-19 09:35:22

2020 оны 05 сарын 19-ний өдөр                                       Дугаар А/675                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банкны хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр” болон Азийн хөгжлийн банкны “Хамгааллын бодлогын баримт бичиг”, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Азийн хөгжлийн банкны Хөндлөнгийн хариуцлагын газарт гаргасан гомдлыг барагдуулах Ерөнхий санамж бичиг”-ийн 10.4, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн газар чөлөөлөлтөд өртсөн газрын гэрчилгээгүй өрхүүдэд газар олгох эсвэл зорилтот бүлгийг орон сууцаар хангах ажлыг зохион байгуулах удирдамж”, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/355 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 144 иргэнд газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

           

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН