“ЕБС-ын технологийн эрэгтэй кабинетад тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл худалдан авах”-СБД

2016-03-31 00:00:00
Огноо: 2016.03.31

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН16-027
            Захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос дүүргийн “ЕБС-ын технологийн эрэгтэй кабинетад тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл худалдан авах” бараа нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 50 000 /Тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
СБД төрийн сан банк, дансны дугаар: 200651009, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 40 сая төгрөгөөс багагүй байх
-Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жилд  [2014, 2015 он] дор хаяж нэг удаа 100 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байх
-Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2014, 2015/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: үгүй
Тендерийн хамт 1 280 000 /Нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10.30 минутанд нээнэ.
          Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
          Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
          Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
                 
 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр,
 2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
 мэргэжилтэн Н.Одончимэг  Утас: 70107632