ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ-СБД

2016-03-31 00:00:00
2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Дүүргийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг Англи хэлний сургалтанд хамруулах” зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дүүргийн Ерөнхий Боловсролын сургуулиудын багшийн мэргэжил дээшлүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдах үйлчилгээ болно.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
-       Улсын бүртгэлийн гэрчилгээ /наториатаар баталгаажуулах/;
-       Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрөл /нотариатаар баталгаажуулах/;
-       Зөвлөхийн дэлгэрэнгүй танилцуулга;  
-       Ижил төрлийн ажлын туршлагын мэдээлэл;
-       Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл
-       Сургалтын агуулгын багтаамж;
-       Сургалтын кабинет, лабораторийн бүрдэл;
-       Жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан /2015 он/. 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2016 оны  04 дүгээр сарын 12-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, 2 давхар 205 тоот өрөө. Худалдан авах ажиллагааны алба, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Номин, Утас: 70107632