Агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх цахилгааны шугамын ачааллыг хөнгөвчлөх угсралтын ажил

2016-03-25 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                         Огноо: 2016 оны 03 дугаар сарын 25ы өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх цахилгааны шугамын ачааллыг хөнгөвчлөх угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-16/0131 - 0135       
Багц 1. НХААГ-16/0131
СХД, 110/35/10кВ-ын Баянгол дэд станцаас 10кВ-ын шинэ гаргалга гаргаж, Ариутгах фидерийн ачаалал хөнгөлөх ажил
Багц 2. НХААГ-16/0132
ХУД, БЗД, 110/35/10кВ-ын Зайсан дэд станцаас 10кВ-ын шинэ гаргалга фидер гаргаж, Зуслан фидерийн ачаалал хөнгөлөх ажил
Багц 3. НХААГ-16/0133
СБД, 110/35/10кВ-ын 7-р хороолол дэд станцаас 10кВ-ын шинэ гаргалга фидер гаргаж, Хангай фидерийн ачаалал хөнгөлөх ажил
 Багц 4. НХААГ-16/0134
СХД, ЧД, 110/35/10кВ-ын Телевиз дэд станцаас 10кВ-ын шинэ гаргалга фидер гаргаж, Өргөх фидерийн ачаалал хөнгөлөх ажил
Багц 5. НХААГ-16/0135
СБД, 110/35/10кВ-ын 7-р хороолол дэд станцаас 10кВ-ын шинэ гаргалга фидер гаргаж, Ганц худаг фидерийн ачаалал хөнгөлөх ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь 2 ба түүнээс доош багцад санал ирүүлэхийг зөвшөөрнө.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө ₮50,000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
§   Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил  /2014, 2015 он/-ийн борлуулалтын дундаж орлого нь 150 сая төгрөгөөс багагүй байна
§   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
      Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна
§   Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг нотариатаар баталгаажуулж ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 он
§   Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд хамгийн багадаа нэг удаа 100 сая төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажилд үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
§   Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:
Эрчим хүчний яамнаас олгодог:
 03.2.1  Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар /0,4-10 кВ/  болон түүнээс дээш
Эсхүл Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
2.2.8 Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35кВ хүртэл/ угсралт
Тендерийн хамт Багц-1 “2 600 000  (Хоёр сая зургаан зуун мянга)
                                                Багц-2 “3 400 000 (Гурван сая дөрвөн зуун мянга)
                                                Багц-3 “2 200 000 (Хоёр сая хоёр зуун мянга)
                                                Багц-4 “2 800 000 (Хоёр сая найман зуун мянга)
                                                Багц-5 “2 400 000 (Хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа тус тус ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 25ы өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 25ы өдрийн, 11 цаг 30 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх “эрхгүй”.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү “тооцно”.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 10 давхарт 1012 тоот, утас: 75757807