" Хүнс хангамж" НӨҮГ-ын агуулахын барилгын ажил

2016-03-23 00:00:00
ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
2016 оны 03 дугаар сарын 23
Тендершалгаруулалтыннэр: “Хүнс хангамж” НӨҮГ-ын агуулахын барилгын ажил
Тендершалгаруулалтын дугаар: НХААГ-16/0124
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос : “Хүнс хангамж” НӨҮГ-ын агуулахын барилгын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендерийн шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (Тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендер торолцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2014, 2015 он/ борлуулалтын дундаж хэмжээ 175.000.000 /Нэг зуун далан таван сая/ төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2014, 2015/
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд дор хаяж нэг удаа 175.000.000 /Нэг зуун далан таван сая/ төгрөгөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх:
БХБС-ын 2013 оны 89 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын нэгдүгээр хавсралтын дор дурдсанаас дээш ажилбарын заалтай байж болно:
 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон,  мод ба арагт  бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил  /1-5 хүртэл давхар/, эсвэл түүнээс дээш
2.2.1  Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт 
2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт 
Эрчим хүчний яамны олгодог 3.2.1 заалт бүхий Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0,4-10кВ тусгай зөвшөөрөл заалт.
 2013 оноос өмнөх журмын заалтуудыг эдгээр заалтуудтай дүйцүүлэн үзнэ.
 
Тендерийн хамт [3,500,000 /Гурван сая таван зуун мянган/] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Хүчинтэй байх хугацаа: 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл
 
Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.
 
Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот.  Утас: 75757804