“Дүүрэг, хорооны ЭМТ-үүдэд багаж, тоног төхөөрөмж худалдан авах”-СБД

2016-03-16 00:00:00
Огноо :2016.03.16

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН16-036
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Дүүрэг, хорооны ЭМТ-үүдэд эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авах”–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
СБД төрийн сан банк, дансны дугаар: 200651009
Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.                                                                                                                                
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100 сая төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 он
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онд ядаж нэг удаа эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн ажилд санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй үнийн дүнтэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагатай. 
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /үйл ажиллагааны чиглэл: Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж импортлох, худалдах, ханган нийлүүлэх / хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх/
 
Тендерийн хамт 2 602 200 (Хоёр сая зургаан зуун хоёр мянга хоёр зуун) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.
 
Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
 
     Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
     Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
 2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
 мэргэжилтэн Н.Одончимэг Утас:7010-7632