“Хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үйлчилгээний автомашин худалдан авах”-СБД

2016-03-16 00:00:00
Огноо: 2016.03.16
Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/НЭШ16-001
            Захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос дүүргийн “Хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үйлчилгээний автомашин худалдан авах” бараа нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 50 000 /Тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
СБД төрийн сан банк, дансны дугаар: 200651009
Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-   Борлуулалтын хэмжээ: [Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 он]
Сүүлийн 2 жилийн буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
-   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
-   Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил  [2014, 2015 он]
-   Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2014, 2015 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: үгүй
                        Тендерийн хамт 2 300 000 /Хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг  2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10.30 минутанд нээнэ.
          Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
    Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
          Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
                 
 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр,
 2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
 мэргэжилтэн Э.Мөнхтогтох  Утас: 70107632