Өргөө амаржих газрын барилгын болон цахилгааны засварын ажил

2016-03-16 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                         Огноо: 2016 оны 03 дугаар сарын 16ы өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Өргөө амаржих газрын барилгын болон цахилгааны засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-16/0117
Өргөө амаржих газрын барилгын болон цахилгааны засварын ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө ₮50,000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил  /2014, 2015 он/-ийн борлуулалтын дундаж орлого нь 150 сая төгрөгөөс багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
      Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна
Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг нотариатаар баталгаажуулж ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд ядаж нэг удаа 120 сая төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажилд үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:
Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
1)      2.1.1   Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
2)      4.1  Лифт, эскалаторын угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ
3)      2.2.2   Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт              Эсхүл Эрчим хүчний яамнаас олгодог 03.2.1  Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар /0,4-10 кВ/ болон түүнээс дээш
Тендерийн хамт 4,0 (дөрвөн сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн, 11 цаг 30 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх “эрхгүй”.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү “тооцно”.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 10 давхарт 1012 тоот, утас: 75757807