“Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга барих” төсөл

2016-03-03 00:00:00
                           Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга
  
Огноо: 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр    
 
Уралдаант шалгаруулалтын нэр: “Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга барих” төсөл  
Уралдаант шалгаруулалтын дугаар:  УБ2015/82-2
 
           Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийг “Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга барих” төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
            Уг төсөл нь "Барих-шилжүүлэх" төрөлтэй бөгөөд концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр батлагдсан зураг төсвийн дагуу эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад оруулан нийслэлийн өмчид шилжүүлнэ. /Эрүүл мэндийн төвийн барилгын хүчин чадал нь 32 ортой./  
            Концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцох  хуулийн этгээд нь дор дурьдсан үндсэн шалгуураас гадна Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу санхүүгийн болон техникийн шаардлага хангасан байна. Үүнд:
-       Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн 2014, 2015 оны дундаж 500,000,000 /таван зуун сая/ төгрөгөөс дээш байх.
-       Сүүлийн жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын нийт өртөг: 500,000,000 /таван зуун сая/ төгрөгөөс багагүй байх.
-       Тухайн ажлыг гүйцэтгэхэд: Холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх.
           
            Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр уралдаант шалгаруулалтын баримт бичгийг 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Төрийн сан банкны 200051007 тоот дансанд тушаан худалдан авч болно .
            Уралдаант шалгаруулалтад  оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа 2016 оны 05 сарын 03-ны өдрийн  11.00 цаг байна.
            Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын болон гадаадын этгээдийн нэгдэл оролцож болно.                       
                        Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорхи хаягаар ирүүлнэ үү.         
                      
                                 Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын
Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, Инновацийн хэлтэс
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж
Соёлын төв өргөө “Г” корпус, 5-р давхар, 509 тоот. Утас: 315614, 99034349.