Эрх шилжүүлж, хөрөнгө гаргах тухай

2010-03-05 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай" 4/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн 2010 оны төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрших Чандмань төвийн өмнөх талбайг шинэчлэн тохижуулах ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод шилжүүлсүгэй.

     Хоёр. Талбайг шинэчлэн тохижуулах ажилд зарцуулагдах 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийг Хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Эрх шилжсэн тохижилтын ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан хэрэгжүүлж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавихыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн техник хяналт тавихыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/, хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Дөрөв. Тохижилтын ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд сурталчлахыг Нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба /Г.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.    /

     Тав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга /Ч.Бат/-д үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР