Үнэлгээний хороо байгуулах тухай

2010-03-05 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47дугаар зүйл, Монгол Улсын 2010 оны Төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 136 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтаар батлагдсан Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлөөр нийслэлд 2010 онд хэрэгжүүлэх орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний   хороогдараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үнэлгээний хорооны дарга:    Ч.Бат    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Гишүүд:

  • Э.Ганхүү   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Ш.Жаргалсайхан    Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал зөвшилцсөнөөр
  • Л.Эрдэнэбат   Улаанбаатар хотын Захирагчийнажлын албаны  Инженерийнбайгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • П.Давдаваа               Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч
  • Т.Оргил-Эрдэнэ        Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын  хот  байгуулалтын   албаны Барилга захиалагчийн хэлтсийн хяналтын инженер
  • Нарийн бичгийí дарга   Ж.Номундарь    Нийслэлийн Засаг даргын Тамгын  газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

     Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль холбогдох журам шийдвэрийг мөрдөж ажиллахыг Үнэлгээний хороо /Ч.Бат/-д үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР