Үнэлгээний хороо байгуулах тухай

2010-03-05 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, 47 дугаар зүйл, Монгол Улсын 2010 оны Төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 136 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр Нийслэлд 2010 бнд хэрэгжүүлэх шинээр баригдах болон өргөтгөл, шинэчлэлт хийх зам замын байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороогдараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Дарга:   Б.Мөнхбаатар    Нийслэлийн Засагдаргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

Гишүүд:

Э.Ганхүү     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хзлтсийн дарга
Ц.Ганхүү    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
Д-Од            Нийслэлийн Авто замын газрын дарга
О.Заяамандах   Нийслэлийн Барилга, хотбайгуулалтын төлөвлөлтийн газрын Хот байгуулалтыналбаныБарилга,захиалагчийнхэлтсийн дарга
Г.Сугарбат       Нийслэлийн Засаг даргын Тамгынгазрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн замын асуудал хариуцсан мэргэжилтэн
Г.Баттогтох     Нийслэлийн Авто замын газрын Зам, барилгын хяналтын хэлтсийн дарга
М.Дунгармаа      Нийслэлийн газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга   Ж.Номундарь   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

     Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журам, шийдвэрийг мөрдөн ажиллахыг Үнэлгээний хороо /Б.МөнхбаатарАнд үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР