Үйл ажиллагааны чиглэл батлах тухай

2011-01-31 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэг, Засгийн газрын 1997 оны 116, 2002 оны 14, 2004 оны 244 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Албан бус боловсролын үйлчилгээний талаар дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудаас баримтлах чиглэлийг хавсралтаар баталсугай.

    Хоёр. Дүүргүүдийн албан бус боловсролын төвүүдийг захиргааны болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс (М.Отгонбаяр), Нийслэлийн Боловсролын газар (Д.Энхбаяр)-т тус тус үүрэг болгосугай.

     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
01 дүгээр сарын 31-ны өдрийн
80 тоот захирамжийн хавсралт

АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР
ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДААС
БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ


Нэг. Зорилго

Нийслэлийн дүүргийн хүн амд иргэний боловсролын үйлчилгээ үзүүлэх, албан бус сургалтыг зохион байгуулах, бие даан суралцагчдад туслах үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, байгууллагуудын оролцоо, чиг үүргийг тодорхой болгоход оршино.

Хоер. Хамрах хүрээ

Энэхүү чиглэлийг нийслэлийн дүүрэгт албан бус сургалтыг зохион байгуулах үүрэг бүхий "Гэгээрэл" төв болон дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд баримталж ажиллана.


Гурав. Албан бус сургалтын чиглэл, хэлбэр

3.1.Боловсролын стандарт болон нийслэл, дүүргийн түвшинд боловсруулсан сургалтын хөтөлбөрүүдэд нийцүүлэн дараахь чиглэлийн сургалтуудыг дүүрэгт зохион байгуулж болно. Үүнд:
А.          Бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг:
• Бичиг үсэг үл мэдэгчийг уншуулж, бодуулж, бичүүлж сургах;
• Бичиг үсэг бага мэдэгчийн бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх;
Б.          Иргэний боловсрол-амьдрах ухааны сургалтыг:
• Хөдөлмөр эрхлэх чадвар, дадал эзэмшүүлэх,  мэргэжлийн чиг баримжаа олгох;
• Хууль, эрх зүй, улс төр, байгаль, экологи, соёл, эдийн засаг, технологи, харилцаа, эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох;
В.         Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг:
• Бага боловсрол нөхөн олгох;
• Суурь боловсрол нөхөн олгох;
• Бүрэн дунд боловсрол нөхөн олгох зорилгоор тус тус зохион байгуулна.
 
3.2.       Дээрх сургалтууд нь дараах хэлбэртэй байж болно. Үүнд:

А. Танхимын               (Тогтоосон цаг, байршилд хичээллэх хэлбэр)
Б. Явуулын                  (Суралцагчийн гэрт хүрч хичээллэх хэлбэр)
В. Зайны                      (Телевиз, CD, DVD-д хувилсан хэлбэр)
Г. Хосолсон                  (Дээрх сургалтуудын нэгдмэл хэлбэр)
Дөрөв. Албан бус сургалтын чиглэлээр дүүргийн нутгийн захиргаа,  боловсролын байгууллагуудын үүрэг, оролцоо

Энэхүү чиглэлийн 3 дахь хэсэгт дурьдсан сургалтуудыг зохион байгуулахад холбогдох байгууллагуудын үүрэг, оролцоог дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

4.1.     Дүүргийн Засаг даргын Тамгын газрын үүрэг, оролцоо
4.1.1 "Боловсролын тухай" хуулийн 31.1.2-т заасны дагуу Нийгмийн хэлтэс, Боловсролын хэлтэс, хорооны Засаг даргын бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд иргэдийн албан бус боловсролын хэрэгцээг судлах, сургалтад хамруулах асуудлыг тусгаж, дүгнэх;
4.1.2.   Нийгмийн   хэлтсийн   Боловсрол   хариуцсан   мэргэжилтэн,   хорооны Нийгмийн ажилтны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд сургуулийн гадна байгаа    хүүхэд,    сургууль    завсардагч,    шилжих    хөдөлгөөнд    хамрагдагчийн боловсролын хэрэгцээний судалгаа, дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдагч, төгсөгчийг ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн суралцуулахтай холбоотой асуудлыг тусгаж, дүгнэх;
4.1.3.   Сургалт явуулах  байргүй  төвийн  үйл   ажиллагааг дүүргийн   нутаг дэвсгэр дэх оновчтой байршилд сургалтын танхимаар хангах асуудлыг хичээлийн жилийн эхэнд дүүргийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх.

4.2.   Дүүргийн Засаг даргын Тамгын  газрын дэргэдэх Боловсролын хэлтсийн үүрэг, оролцоо
4.2.1. Хэлтсийн албан бус боловсрол хариуцсан мэргэжилтний бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд сургуулийн гадна байгаа хүүхдийн судалгаа, сургууль завсардагч, дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдагч, төгсөгчийг ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн суралцуулахтай холбоотой асуудлыг, ерөнхий боловсролын сургуулийн захирлын бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд албан бус боловсролын төвөөс сургуульд шилжин суралцагчийг хүлээн авч, суралцах нөхцөлөөр тогтвортой хангах тухай асуудлыг тусгаж, дүгнэх;
4.2.2.Сургууль завсардсан болон сургуулийн гадна байгаа хүүхдийг судалгаагаар тогтоож, ерөнхий боловсрол эзэмших сургалтын хэлбэрийг тэдний хэрэгцээнд нийцүүлэн тодорхойлж, холбогдох сургалтын байгууллагад суралцуулахаар шийдвэрлэх;
4.2.3.Дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчийг хөнгөлөлттэй сурах бичиг, бага боловсрол эзэмших насны суралцагчийг үдийн цайгаар хангах асуудлыг Нийслэлийн Боловсролын газар, эмзэг бүлгийн суралцагчийг нийгмийн халамжийн үйлчилгээ, тусламжид хамруулах асуудлыг дүүргийн Нийгмийн хэлтэст тавьж шийдвэрлүүлэх;
4.2.4.Албан бус боловсролын төвийн үйл ажиллагааг  мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

4.3.Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн албаны үүрэг, оролцоо
4.3,1 Иргэдэд мэргэжил чиг баримжаа олгох, амьдрах ухааны боловсрол эзэмшүүлэх чиглэлээр албан бус боловсролын төвтэй хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, хэрэгжуүлж, хичээлийн жилийн эцэст дүгнэх.


4.4.     Хорооны Засаг даргын үүрэг, оролцоо
4.4.1.  Сургуулийн   гадна   байгаа   хүүхэд   болон   сургууль   завсардагчийг судлан   тогтоож,   шаардлагатай   статистик   мэдээгээр   холбогдох   байгууллагыг хангах,

4.4.2.    Иргэдийн   хэрэгцээ,   боломжид   тулгуурлан   албан   бус   сургалтад хамруулах асуудлыг удирдах байгууллага, албан бус боловсролын төвд тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах.


4.5.     Албан бус боловсролын төвийн үүрэг, оролцоо
4.5.1. Дүүргийн хүн амын боловсролын түвшин, хэрэгцээг судлан  дугнэлт боловсруулан нутгийн захиргааны байгууллагын шийдвэр гаргуулах, хэрэгжүүлэх,
4.5.2.  Иргэдийн боловсролын түвшин, хэрэгцээнд нийцсэн  бичиг үсгийн ерөнхий боловсрол  нөхөн    олгох,    амьдрах    ухааны    сургалтын    хөтөлбөр бүрдүүлэн бүлгийн хичээл-сургалт  зохион байгуулах;
4.5.3. Иргэдэд албан бус боловсрол эзэмшүүлэх сургалтыг нутгийн захиргаа, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын  үйл ажиллагаатай холбон уялдуулж,   зохион байгуулах;
4.5.4.   Албан   бус  боловсролын  туршлага  судлах,   нэвтрүүлэх,   багшлах боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагаа зохион байгуүлах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.


4.6.     Ерөнхий боловсролын сургуулийн үүрэг, оролцоо
4.6.1.     Албан    бус    боловсролын    төвөөс    тухайн    сургуульд    шилжин суралцагчийг суралцах нөхцөл бололцоогоор хангах;
4.6.2.  Дүйцсэн хөтөлбөрийн сургалт явуулахад шаардагдах агуулга   арга зүйн зөвлөгөөг албан бус боловсролын төвд өгч, шаардлагатай цагийн багшийг гэрээний үндсэн дээр төвд ажиллуулах.