Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-02-01 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаарзүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

      Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын жагсаалтыг нэгдүгээр, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын жагсаалтыг хоёрдугаар, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог гуравдугаар, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар/Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын
01-ний өдрийн 109 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД
САНХҮҮЖИХ, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН
АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2011 онд санхүүжих

1

Биокомбинатын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар шинэчлэлт /3.5 км/

2011

750.0

750.0

2

Сэлбэ голын баруун эргийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, 2.5 км гүүрийн хамт шинээр барих /Дамбадаржаагийн гүүрнээс дээш/

2011

550.0

550.0

 

ДҮН

 

1300.0

1300.0

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын
01-ний өдрийн 109 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД
САНХҮҮЖИХ, БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/


Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2011 онд санхүүжих

1

Сонгинохайрхан дүүргийн XXI хорооллын доторхи болон төв зам дагуу Геологийн төв лаборатори орчмын борооны ус зайлуулах 2.0 км шугам

2011

560.0

560.0

2

Худалдааны гудамжинд хүлээн авах худгууд, салбар шугам сүлжээг сэргээх ажил /0.4 км/ /ЧД/

2011

110.0

110.0

3

Дамдинсүрэнгийн гудамжны гаргалгааг шинэчлэх, Олимпийн гудамжтай холбосон авто замд шинээр шугам хийх, Олимпийн гудамжны гаргалгааны ажил /0.5 км//СБД/

2011

210.0

210.0

4

Сонгинохайрхан 1 дүгээр хороолол, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол доторх авто замын ус зайлуулах далд шугам сүлжээг сэргээх ажлын /0.8 км/

2011

110.0

110.0

 

ДҮН

 

990.0

990.0

 
 
Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01-ны өдрийн
109 тоот захирамжийн 3 дугаар хавсралт
ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН
АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГСОНГОН ШАЛГАРУУЛАХ

Дарга:    Ч.Бат  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:

  • Э.Ганхүү  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Н.Хулан   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,    төрийн     сангийн xэлтсийн мэргэжилтэн
  • Н.Итгэл   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • Т.Эрдэнэтуяа Нийслэлийн Барилга, хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын Ерөнхий инженер
  • О.Заяамандах  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга

Нарийн бичиг дарга:

Л.Дугармаа          Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер

 
 
Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01-ны өдрийн
109 тоот захирамжийн 4 дүгээр хавсралт
 
БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ
АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО
 
Дарга:   Ч.Бат        Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:
  • Э.Ганхүү            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Г.Баттогтох        Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга
  • Н.Хулан              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн   мэргэжилтэн
  • Т.Эрдэнэтуяа     Нийслэлийн Барилга, хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын Ерөнхий инженер
  • О.Заяамандах     Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга

Нарийн бичгийндарга:

Л.Дугармаа         Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер