Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-02-01 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

      Нэг. Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй "Хот байгуулалтын салбарын төсөл"-ийн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх авто зам, гүүрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

      Хоёр. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хийгдэх бүх ажилд лабораторийн хяналт болон ажлын явцад ерөнхий хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, төслийн болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

      Гурав. Авто зам, гүүр, замын байгууламжийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01-ны өдрийн
107 тоот  захирамжийн хавсралт

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ТӨСӨЛ"-ИЙН НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭХ АВТО ЗАМ, ГҮҮРИЙН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Эхлэх, дуусах хугацаа Төсөвт өртөг 2011 онд санхүүжих
1

Хайлаастын 1.1  ш авто зам, гүүр /ЧД/

2011 18.7 18.7
2

Толгойтын Баруун салааны 4.1 км авто зам, гүүр /СХД/

2011 47.8 47.8
3

Орбит - Тахилтын 7.1 км авто зам, гүүр /СХД/

2011 116.2 116.2
4

Ботаник-Шархадны 6.5 км авто зам, гүүр /БЗД/

2011 100.0 100.0
5

Байгаль орчны үнэлгээ

2011 15.3 15.3

 

Дүн   298.0 298.0