Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-02-01 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зуйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүулсэн төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Гурав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01-ны өдрийн
105 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ, ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭН ДАРАА ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Эхлэх, дуусах хугацаа Төсөвт өртөг 2011 онд санхүүжих
1

Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шат шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилт

2010-2011 1,350.0 675.0
2

Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засварын ажлын үлдэгдэл санхүүжилт

2010-2011 1,000.0 500.0
3

Хөрсний усны түвшин доошлуулах ажлын үлдэгдэл санхүүжилт /УБ, СХД, 5-р хороо/

2010-2011 1,006.7 503.4
4

Гэр хорооллын халуун усны барилгын ажлын үлдэгдэл санхүүжилт /СБД, ЧД, СХД, БЗД, БГД, ХУД/

2010-2011 1,302.0 651.0

 

Дүн   4,658.7 2329.4