Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-02-01 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хууль, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 424 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлж, гүйцэтгүүлэх нийслэлийн 50,0 км хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Гурав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01-ны өдрийн
104 тоот захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ, ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН БАГЦААС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ   НИЙСЛЭЛИЙН 50,0 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ

/мян. төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Эхлэх, Дуусах хугацаа Төсөвт өртөг 2011 онд санхүүжих
1

Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын шинэчлэлт/0,9 км/

2010-2011 998,937.9 948,991.0
2

"УБ хотын хуурай хог хаягдлын мастер төлөвлөгөө боловсруулах" төсөл, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хүртэлх авто зам, гэрэлтүүлэг/1,22 км/

2010-2011 849,502.0 807,026.9
3

Цагдаагийн академиас хойш Шархадны зам хүртэлх авто зам /1.5 км/

2010-2011 949,720.1 902,234.1
4

Замчдын гудамжны уулзвараас Арслантай гүүр хүртэлх авто зам /0,5 км/

2010-2011 399,924.6 379,928.4
5

Самбуугийн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлт/1,8 км/

2010-2011 2,500,000.0 2,375,000.0
6

Их тойруугийн авто замын өргөтгөл шинэчлэлт /Баруун 4 зам-Баянбүрд, /2,2 км/

2010-2011 2,798,681.8 2,658,747.8
7

Багануур дүүрэг, 4-р хороо, Жаргалант төв гудамжны авто зам/1,5 км/

2010-2011 799,840.2 759,848.5
8

Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртэлх авто зам/6,0 км/

2010-2011 5,998,958.0 2,249,479.0
9

Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх авто зам /6,7 км/

2010-2011 6,800,000.0 2,650,000.0
10

Цайз захаас-Шар хадны эцэс хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлт/3.7 ш/

2010-2011 4,138,760.0 1,334,379.9
11

22-ын товчоо чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэлт/10,6 км/

2010-2011 12,095,140.8 4,445,216.3
12

Залуучуудын өргөн чөлөөний авто замын шинэчлэлт/0,9 км/

2010-2011 900,000.0 270,000.0
13

Таван шараас Толгойт, Орбитын уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлт /2.5 км

2010-2011 2,990,435.5 1200,000.0
14

ТЭЦ-4 н авто замын өргөтгөл шинэчлэлт /6,4км/

2010-2011 4,600,000.0 1,380,000.0
15

Ажилчны гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлт/3,5 км/

2010-2011 4,068,828.6 1,220,648.1
16

Гоодойн зуслангийн авто зам /3,3 км/

2010-2011 1,595,000.0 478,500.0

 

Дүн   52,483,729.5 24,060,000.0