Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-02-01 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2010 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 6/45 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг, төсөв, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын жагсаалтыг нэгдүгээр, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар, Инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог гуравдугаар, Нийгэм, соёлын барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дөрөвдүгээр, Авто зам, гүүрийн зураг, төсөв боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Гурав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 
Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 01-ний өдрийн
103 тоот захирамжийн 1 дүгээр хавсралт
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, АВТО ЗАМ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ, ТӨСӨВ, ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, БАРИЛГАЖИЛТЫН ТӨСӨЛ, ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

Төсөвт өртөг

2011 онд санхүүжих

Нэг. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын эдийн засгийн үндэслэл төсөл,техник эдийн засгийн үндэслэл

1

Баянголын амны ерөнхий төлөвлөгөө /450 га/

2011

250.0

200.0

2

21 дүгээр хороолол 5 шар орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /180 га/

2011

80.0

80.0

3

Сонсголонгийн авто зам дагуух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /250.0 га/

2011

90.0

90.0

4

Налайхын авто зам дагуу шинэ суурьшлын бүс байгуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /520.0 га/

2011

90.0

90.0

5

Мамба дацан орчмын хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /70 га/

2011

40.0

40.0

6

Гэмтэл согогийн сэргээн засах клиник эмнэлгийн зүүн хойд талын гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /4.3 га/ СХД

2011

20.0

20.0

7

Хан-Уул дүүрэг 2,3-р хороо Нэхмэлийн шарын хуучин барилгууд дахин төлөвлөх барилгажилтын төсөл /60 га/

2011

70.0

70.0

8

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байгуулах Аж үйлдвэр, технологийн шинэ суурьшлын бүсийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах /250. га/

2011

250.0

250.0

 

Дүн

 

890.0

840.0

9

Улаанбаатар хотын хэмжээнд газар доорхи хөрсний усыг ашиглах ТЭЗҮ боловсруулах

2010-2011

2,400.0

1,400.0

10

Дулаан хангамжийн гол шугам 6д 2.6 км шугамын өргөтгөл шинэчлэлт

2011

26.0

26.0

11

Гачууртын усан хангамжийн эх үүсвэрийн цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл

2011

25.0

25.0

12

Багахангай дүүргийн цэвэр ус шугам, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн /1000 м3/ зураг, төсөв

2011

50.0

50.0

13

Төв цэвэрлэх байгууламжийн техник технологийг шинэчлэх ажлын хүрээнд 2 тунгаагуурыг шинээр барих, био цөөрөм байгуулах ажлын зураг төсөл

2011

35,8

35,8

 

Дүн

 

2,536.8

1,536.8

Хоёр. Нийгэм, соёлын барилга байгууламжийн зураг төсөв

14

Соёлын ордны барилгын зураг төсвийн ажил /нэг маяг/ 700-1000 хүний суудалтай

2011

80.0

80.0

15

Шалган бүртгэх товчоодын зураг төсөв /нэг маягийн зураг/ 5-н байршилд

2011

70.0

700

 

Дүн

 

150.0

150.0

Гурав. Авто зам, гүүрийн зураг төсөв

16

Хан-Уул дүүрэг Нисэхийн товчооноос Биокомбинат-Шувуун фабрикийн чиглэлийн чиглэлийн 22.5 км авто замын шинэчлэлт /Шувууны гүүрийн хамт/

2010-2011

160.4

90.4

17

Гүнтийн зуслангийн авто зам /3.5 км/

2011

30.0

30.0

 

Шадивлангийн авто замаас хойш Сэлбийн зүүн эргээр Шарга Морьтын авто зам хүртэлх 4.6 км авто зам

2011 2011

35.0

 

35.0

 

Улаанхуарангийн гудамж. Эскадрилын хөшөөнөөс Цэргийн их сургууль хүртэлх 1.1 км авто зам

 

11.0

11.0

 

Дүн

 

236.4

166.4

 

НИИТ ДҮН

 

3813.2

2693.2

 
 
Нийслэлийн Засагдаргын 2011 оны
2 дугаар сарын 01-ний өдрийн
103 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт
 

ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, БАРИЛГАЖИЛТЫН ТӨСӨЛ, ТЕХНИК
ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:        Э.Хүрэлбаатар     Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
Гишүү:
  • Н.Хулан       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • С.Цэнд-Аюуш         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • О.Одбаяр                 Барилга,    хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга
  • Л.Мягмарсүрэн        Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
  • В.Мөнхжаргал      Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн
Нарийн  бичгийн дарга:
Р.Баяр       Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга


Нийслэлийн Засагдаргын 2011 оны
2 дугаар сарын 01-ний өдрийн
103 дугаар захирамжийн 3 дугаар хавсралт

ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ
АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:        Э.Хүрэлбаатар       Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
Гишүүд:
  • Л.Алтангэрэл   Захирагчийн    ажлын    албаны Инженерийн байгууламжийн                          хэлтсийн   дарга
  • Н.Хулан               Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • Ч.Цогтсайхан         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • Н.Итгэл                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • Г.Цэрмаа                       Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
Нарийн бичгийн  дарга:   Д.Ганбат  Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн


Нийслэлийн Засагдаргын 2011 оны
2 дугаар сарын 01-ний өдрийн
103 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралт

НИЙГЭМ, СОЁЛЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨВ
БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН
ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО


Дарга:    Э.Хүрэлбаатар      Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
Гишүүд:
  • М.Отгонбаяр     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • Н.Хулан                   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • ГСугарбат                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • О.Одбаяр                   Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга
  • Ш.Уртнасан               Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн
Нарийн    бичгийн дарга:  Т.Эрдэнэтуяа    Барилга, хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын Ерөнхий инженер
 

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
2 дугаар сарын 01-ний өдрийн
103 дугаар захирамжийн 5 дугаар хавсралт

АВТО ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:        Ч.Бат         Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:
  • Н.Хулан         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • Г.Сугарбат           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • О.Амарбаяр       Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Авто зам, гүүр хариуцсан мэргэжилтэн
  • Л.Дугармаа        Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
  • Ж.Даваасүрэн     Нийслэлийн Авто замын газрын Төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга
Нарийн бичгийн дарга: Б. Марина      Нийслэлийн     Авто     замын     газрын шугам сүлжээний инженер