Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-02-01 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хууль, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 424 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын жагсаалтыг нэгдүгээр, инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог гуравдугаар, нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дөрөвдүгээр, амралт чөлөөт цагийн талбайнууд байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2011 оны 03 дугаар сарын 01-ний дотор зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гуйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01 –ны өдрийн
102 тоот захирамжийн хавсралт
 
ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО
 
Дарга:  Ч.Бат       Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Гишүүд:
  • Э.Ганхүү Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Н.Итгэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын дарга
  • Д.Анхбат Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Ус хангамж, ариутгах татуурга хариуцсан мэргэжилтэн
  • Г.Цэрмаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
  • Б.Батмөнх  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
Нарийн бичгийн дарга:
Н.Хулан       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
 
 
Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01 –ны өдрийн
102 тоот захирамжийн хавсралт
 
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ДЭЭВРИЙН ЗАСВАРЫН
АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО
 
Дарга:  Ч.Бат           Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Гишүүд:
  • Э.Ганхүү       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Н.Хулан         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • Т.Эрдэнэтуяа Барилга, хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын Ерөнхий инженер
  • О.Заяамандах Нийслалийн хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга
  • Ш.Жаргалсайхан Монголын Сууц Өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал
Нарийн бичгийн дарга:
Л.Эрдэнэбат        Захирагчдийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
 
Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01 –ны өдрийн
102 тоот захирамжийн хавсралт
 
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЦАХИЛГААН ШАТНЫ ЗАСВАРЫН
АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО
 
Дарга:  Ч.Бат           Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Гишүүд:
  • Э.Ганхүү       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Н.Хулан         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • Т.Эрдэнэтуяа Барилга, хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын Ерөнхий инженер
  • Д.Оюунгэрэл Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
  • Ш.Жаргалсайхан Монголын Сууц Өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал
Нарийн бичгийн дарга:
Л.Эрдэнэбат        Захирагчдийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
 
Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01 –ны өдрийн
102 тоот захирамжийн хавсралт
 
АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН ТАЛБАЙНУУД БАЙГУУЛАХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО
 
Дарга:  Ч.Бат       Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Гишүүд:
  • Ц.Тунгалаг Захирагчын ажлын албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн дарга
  • Л.Баатарцогт  Захирагчын ажлын албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • О.Заяамандах Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга
Нарийн бичгийн дарга:
Н.Хулан       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01 –ны өдрийн
102 тоот захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ,
АРГА ХЭМЖЭЭ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Эхлэх, дуусах хугацаа Төсөвт өртөг 2011 онд санхүүжих
1

Гэр хороололд баригдах инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

2011 200.0 200.0
2

Цогцолборыг халуун хүйтэн цэвэр ус, халаалтын шугамд холбох /Улаанбаатар, Баянзүрх, 13 дугаар хороо/

2011 36.0 36.0
3

Орон сууцны нийт 14 байрны дээврийн засвар /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо 12А, 15 дугаар хороо-6, 15 дугаар хороо-4, 3 дугаар хороо-53, 3 дугаар хороо-51, 15 дугаар хороо-12, 7 дугаар хороо-2, 7 дугаар хороо-1, 5 дугаар хороо-42, 6 дугаар хороо-22Б, 5 дугаар хороо-15, 4 дүгээр хороо-48А, 1 дүгээр хороо-16, 18 дугаар хороо-38/

2011 283.6 283.6
4

Байрны сантехникийн шугамын шинэчлэл /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар дөчин мянгат 55 дугаар байр/

2011 40.0 40.0
5

Монголын хүүхдийн ордны бохирын шугамын өргөтгөл /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо/

2011 100.0 100.0
6

Орон сууцны 4 байрны лифт шинэчлэл /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2011 120.0 120.0
7

"Амралт чөлөөт цагийн талбайнууд" /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо /Шар хадны эцсийн буудал/, 20 дугаар хороо Гачуурт, 17 дугаар хороо, 10 дугаар хороо /Автобусны буудлын далангийн тохижилт/, 24, 19 дугаар хорооны дунд, 10 дугаар хороо, Налайх дүүрэг, 5-р хороо, Городок/

2011 337.5 337.5

 

Дүн

  1117.1

1117.1