Эрх шилжүүлэх тухай

2011-02-01 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тохижуулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод шилжүүлэн, тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т   даалгасугай.

     Дөрөв. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01-ны өдрийн
96 тоот захирамжийн хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖ, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ, ТОХИЖУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг
1

Багатойруугийн гудамжны тохижилт/ЧД, 1,4 дүгээр хороо/

260.0
2

Самбуугийн гудамжны тохижилт /ЧД, 4 дүгээр хороо, Зоос гоёлын уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар/

60.0
3

Жуулчны    гудамжны    тохижилт   /ЧД,    1,4    дүгээр    хороо, Худалдаа хөгжлийн банкны уулзвараас Урт цагааны зүүн тал хүртэл/

105.0
4

Их тойруу, Чоймболын гудамжны сэргээн засварлалт /ЧД, 1,2,6-р хороо/

50.0
5

Б.Явуухулангийн      нэрэмжит      цэцэрлэгт      хүрээлэнгийн тохижилтын ажлын үргэлжлэл /ЧД, 1 дүгээр хороо/

150.0
6

Сүхбаатарын  гудамжны тохижилтын ажил /ЧД,  1,4 дүгээр хороо, Байгалийн түүхийн музейгээс Хүрд ХХК-ны уулзвар хүртэл/

130.0
7

Хашаа,    явган    хүний    зам    арга    хэмжээний    хүрээнд чөлөөлөгдсөн газрын тохижилтын ажил

100.0
8

Бичил цэцэрлэг байгуулах /ЧД, 1-р хороо/

50.0
9

Цэцгийн баяр, цэцгийн мандал /ЧД, 1-6 дугаар хороо/

30.0

 

Дүн 935.0