Эрх шилжүүлэх тухай

2011-02-01 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Налайх дүүрэгт нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тохижуулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрт шилжүүлэн, тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т  даалгасугай.

     Дөрөв. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаа сарын 01 -ны өдрийн
94 тоот захирамжийн хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ НАЛАЙХ ДҮҮРЭГТ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖ, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ, ТОХИЖУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг
1

"Хөл-Налайх" цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт

100.0
2

Хиймэл нуур байгуулах

50.0
3

Задгай цэнгэлдэх хүрээлэн байгуулах

220.0
4

Хашаа,    явган    хүний    зам    арга    хэмжээний    хүрээнд чөлөөлөгдсөн газрын тохижилтын ажил

50.0
5

Дүүргийн төв гудамжны тохижилт

100,0
6

Төв талбайг тохижуулах

100.0
7

Автобусны буудал байгуулах

12,0
8

Гэр хорооллын доторхи бичил цэцэрлэг байгуулах

100.0
9

Биеийн тамирын талбай байгуулах

150.0
10

Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгуулах

50.0

 

Дүн 932.0