Эрх шилжүүлэх тухай

2011-02-01 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Багахангай дүүрэгт нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тохижуулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Багахангай дүүргийн Засаг дарга И.Батнасан шилжүүлэн, тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т  даалгасугай.

     Дөрөв. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 01 -ны өдрийн
93 тоот захирамжийн  хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖ, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ, ТОХИЖУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг
1

Хангай парк цэцэрлэгт хүрээлэн /БХД, 1 дүгээр хороо/

230.0
2

Дүүргийн төв талбайн иж бүрэн засвар /БХД, 1 дүгээр хороо/

200.0
3

Биеийн  тамир  спортын  талбай  байгуулах     /БХД,   2 дугаар хороо/

51.0
4

Усан  оргилуур  бухий  цэцэрлэгт хүрээлэн  байгуулах /БХД, 2 дугаар хороо/

100.0

 

Дүн 581.0