БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэллээ. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол тулгуур. Нийслэл хотын өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, замын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллыг орон сууцжуулах, ногоон хотыг бий болгоход мөн хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.
2020 -оны 11 -р сарын 10
ДЭЛГЭРЭНГҮЙ