Ажлын хэсэг байгуулах тухай

2021-10-18 09:20:30

2021 оны 10 сарын 18-ны өдөр                             Дугаар А/789                                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

  Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол, Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам, Засгийн газрын 2020 оны 35 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09, 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.“Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлж санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

        2.Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж, үр дүнг нэгтгэн танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (Б.Сүхбаатар)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР