Ажлын хэсэг байгуулах тухай

2021-10-12 10:20:47

2021 оны 10 сарын 12-ны өдөр                                 Дугаар А/779                                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, 2020 оны “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 189 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, борлуулалтын цэгийн түлшний нөөцийг бүрдүүлэх, цэгийн тоог нэмэгдүүлж жигдрүүлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, түлшний хэрэглээг жигд хүртээмжээр хангах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах ажлын хэсгийн гишүүдийг нэгдүгээр, сайжруулсан түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн үйл ажиллагаанд өдөр тутамд хяналт тавьж ажиллах хуваарийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангах, гарсан үр дүнг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид тайлагнаж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч (З.Төмөртөмөө)-д даалгасугай.      

 

                            

                               

 

                            

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР