Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай

2021-09-24 16:50:46

2021 оны 09 сарын 24-ний өдөр                                    Дугаар А/733                                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

      Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн

       байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 109 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1.Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга, байгууламж бүхий “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр)-нд үүрэг болгосугай.

 

         2.“Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг олон нийтэд мэдээлэх, танилцуулах, талийгаачдын ар гэрийнхний санал хүсэлтийг хүлээн авах үйл ажиллагаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т даалгасугай.

 

 

         

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                          ЗАХИРАГЧ                                            Д.СУМЪЯАБАЗАР