Ерөнхий боловсролын сургуулийг өөрчлөн байгуулах тухай

2021-09-22 15:30:50

2021 оны 09 сарын 22-ны өдөр                                    Дугаар А/723                                                      Улаанбаатар

 

 

 

 

 

 

 

       Ерөнхий боловсролын сургуулийг

        өөрчлөн байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.5 “б”, 29.2, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.1.4, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтэц хэв шинжийг оновчтой зохион байгуулах зорилгоор Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 136 дугаар бага сургуулийг шинээр ашиглалтад орсон нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуультай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэгтгэн зохион байгуулсугай.

 

      2.Ерөнхий боловсролын сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгохыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга (Н.Баярмөнх)-д үүрэг болгосугай. 

 

          3.Сургууль нэгтгэгдэж байгаатай холбогдуулан эцэг эх, олон нийтэд бодит мэдээлэл хүргэх, бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, шилжин ажиллах багш, ажилтнуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангах, эд хөрөнгө, өмч ашиглалтын талаар холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга (Н.Баярмөнх)-д даалгасугай.

 

           4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/951 дүгээр захирамжийн 136 дугаар бага сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

      5.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                          ЗАХИРАГЧ                                            Д.СУМЪЯАБАЗАР