Бодлогын баримт бичиг боловсруулахад оролцуулах тухай

2021-09-17 16:40:57

2021 оны 09 сарын 17-ны өдөр                                   Дугаар А/715                                                       Улаанбаатар

 

 

 

 

 

 

    Бодлогын баримт бичиг

  боловсруулахад оролцуулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 35 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

        1.Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг нэгтгэн боловсруулах ажилд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдаас албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, мэргэжлийн дагуу оролцох үүрэг бүхий албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталсугай.

 

         2.Дээрх нэр бүхий албан хаагчдын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдөр хүртэлх хугацаанд үүрэгт ажлыг дотооддоо зохион байгуулж ажиллахыг харьяа байгууллага, газар, агентлагийн дарга нарт даалгасугай.

 

        3.Дээрх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг  Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх (Ч.Батзориг), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                          Д.СУМЪЯАБАЗАР